Өнөөдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хэргүүдийг нэрлэж байна.1.“Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 314 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 305 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦГЭЭ
2.Эрдэнэцагаан сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Сүхбаатар аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03/а дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 269 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
3.Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 321 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
4. “Газар сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
5. “Элемент” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Б.Мөнхлут нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 327 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагч нарын гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
6.“Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-ниудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 320 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 303 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Ц.СУМЪЯА


















































