Өнгөрсөн есдүгээр сард “Жаст” болон “Магнай трейд” компаниуд бинзений үнээ 50 төгрөгөөр нэмээд шаардлага хүргүүлсэний эцэст буулгасан. Харин үүний дараа ШӨХТГ-т энэ асуудалд хариуцлага тооцох ёстой гэсэн гомдлыг хэрэглэгчдийн зүгээс ирүүлжээ. Ингээд ШӨХТГ-аас тооцоо судалгаа хийсний эцэст “Магнай трейд”-ийг 2.5 тэрбум төгрөгөөр, “Жаст”-ыг 940 сая төгрөг нийлээд 3 тэрбум төгрөгөөр торгох торгуулийн хуудсыг компанийн удирдлагуудад өгсөн. Бодит байдал дээр “Магнай трэйд”, “Жаст”-ыг худалдаад авчихсан. Ингээд “Магнай трейд”-ийн захирал Г.Дашням гэгч хүний нэр дээр “Жаст”-ыг шилжүүлсэн байдаг. Харин энэ талаар О.Магнай хэлэхдээ "Уг нь өнөөдөр манай улсад үйлчилж байгаа хуулиар давамгай байдлын аж ахуй эрхлэгч яг адил төрлийн бизнес эрхэлж байгаа өөр нэг аж ахуй нэгжийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энэ хүмүүс ёс зүйгүй аашилж хүүхдийнхээ нэр дээр авчихаад өөр компани мэт харагдуулж байна" гэв. Улмаар нийлж мөнгөө нэмж хуйвалддаг учир үүн дээр дээрх торгуулийг тавьсан байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)