Чингэлтэй дүүргийн 4-р хорооны “37-р байрны 1 давхарт байрлах “Хоссана” ХХК-ний захирал БНСУ-ын иргэн 47 настай эрэгтэй Пак Ки Ван засвар хийхдээ хаяг буулгасан гэх шалтгаанаар иргэн А-г зодож танхайрсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн ХУД-ийн 9-р хорооны иргэн 49 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ пийшин дээр унаж гэмтэн ГССҮТ-д эмчлэгдэж байгаа хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)