Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 9, аврах ажиллагааны 2 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчдын 10 дугаар гудамжинд айлын хашаанд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад “Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Н гэрээ шатаах гэж байсныг иргэд таслан зогсоож унтраасан байв. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 12 байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































