"Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Нэгдсэн Вант улсын "Стандарт" банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа асуудлыг шалгах явцад Орос, Монголын хамтарсан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, мөн төрийн өмчийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээч нарын үндэслэлээр тогтоогдоод байгаа. Тэгвэл Ш.Батхүү мэдүүлгийнхээ явцад зээлийн барьцаа, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж 109 сая долларын зээл авсан. Үүнээс 70 хувийг "Олон Овоот"-ын үйл ажиллагаанд зохицуулсан гэсэн тайлбарыг өгчээ. Улмаар УМБГ-аас энэ хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.Д.Ундрах /24tsag.mn/


















































