зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нарантуул 2” галын урьдчилсан дүгнэлийг онцгой байдлаас өгөөгүй гэв

2013-11-19
0
ЖИРГЭХ
“Нарантуул 2” зах шатсан асуудал олны гайхширлыг төрүүлж байгаа. Учир нь хэдхэн сарын өмнө “Нарантуул 1” зах шатаж олон хүнийг хохироож, нэг хүний амь эрсэдсэн.  Улмаар эхний гал цахилгааны асуудлаас болж гарсан гэсэн дүгнэлт гарсан.
    “Нарантуул 2” зах шатсан асуудал олны гайхширлыг төрүүлж байгаа. Учир нь хэдхэн сарын өмнө “Нарантуул 1” зах шатаж олон хүнийг хохироож, нэг хүний амь эрсэдсэн.  Улмаар эхний гал цахилгааны асуудлаас болж гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл “Нарантуул 2” захын галын шалтгаан ч цахилгаанаас болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Харин энэ дүгнэлтийг “Нарантуул 2” захын удирдлагууд эсэргүүцэж байгаа төдийгүй, онцгой байдлын ажилчдыг хоёрдахь гал гарсанд буруутгаж байгаагаа хэлсэн юм. Тиймээс бид энэ удаад Нийслэлийн онцгой байдлын газар, ЦЕГ-ын байр суурийг хүргэж байна.

DSC_0762Д.Эрдэнэбаатар: Бид огтхон ч цахилгаанаас болсон гэсэн дүгнэлтийг өгөөгүй

Нийслэлийн онцгой байдлын орлогч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатартай “Нарантуул 2” захын галын шалтгааны талаар ярилцлаа.

-“Нарантуул 2” галын шалтгаан, дүгнэлт гарсан уу?

-Нийслэлийн онцгой байдлын аврах шуурхай бүрэлдэхүүн тухайн үед гарсан галыг бүрэн унтраасан байгаа. Тухайн үед “Нарантуул 2” худалдааны төвийн А зааланд байсан 104 лангуунаас шаталгад өртсөн 28 лангуу байгаа. Бусад лангуу, павилонийг аварсан.

Хоёрдахь дуудлага бол мөн өдрийнхөө 02.43 минутад ирсэн. Бид гал түймрийн дуудлагаар 02.51 минут гэхэд хүрэлцэн очсон. Ингэхэд  “А” зааланд байрлах нэг, хоёрдугаар лангуу  шатахад хүрсэн байсныг унтраасан байгаа. Үүнд нэг зүйл хэлэхэд, хэвлэлээр гараад байгаа шиг  онцгойгийнхон дутуу унтраасан, өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаасаа болж дараагийн гал гарсан гэдэгтэй бид санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, бид их хэмжээний гал түймэр гарсан галын голомт дээрх үлдэгдэл, шатлагад үлдсэн зүйлсийг бүрэн унтраадаг. Түүнийг нүдээрээ хараад унтраачихдаггүй. Дулаан мэдрэгч, утаатай, харанхуй орчин бүх нөхцөлд ажиллах чадвартай нано технологийн камераар  харж,  гал унтраах үйл ажиллагаандаа ашиглаж, задаргаа хийж, галын голомт үлдэж үү үгүй гэдгийг хянадаг.

Snapshot_2013-11-19_091422-Хоёр дахь гал юунаас болж гарсан юм бол. “Нарантуул” захын удирдлагууд бол эхний галыг бүрэн унтраагаагүйгээс үүдэлтэй гэж үзэж байгаагаа хэлж байсан?
-Үүнийг бид хэлж мэдэхгүй. Цагдаагийн байгууллага тогтоох байх. Эхний үед гал баруун урд хэсэгт байрлах газраас гарч 28 лангуу шатлагад өртсөн байгаа. Шатлагад сүүлд өртсөн хоёр лангуу өртөөгүй байсан. Нэг, хоёрдугаар лангууны хажууд байрлах гуравдугаар лангуу зэрэг тухайн үед шатлагад өртөөгүй. Үүнийг бид  хэргийн газраас авсан зурагнуудаар  баталж байгаа. Гарсан шалтгааныг бол цагдаагийн байгууллага тогтоох байх гэж найдаж байна. Мөн энд бүх тог цахилгааныг салгасан байсан. Ингээд цаашаагаа бол шатлагад өртөөгүй юм аа гэдгийг энэ олон зурагнууд дээр харагдаж байгаа. Дээр нь тэнд ажиллаж байсан 51 онцгой байдлын албан хаагчид харж байсан. Тухайн үед үзлэгийг анх хийхэд ирж байсан Шүүх шинжилгээний үндэсний төвийн олон шинжээч нар, хэрэг бүртгэх мөрдөн байцаах алба, цагдаа, ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэлтсийнхэн хүртэл ирж үзлэгийг хийсэн. Тиймээс  тэд эхний галаас улбаалж хоёр дахь гал гарах боломжгүй гэдгийг гэрчилнэ.

Snapshot_2013-11-19_091415-Тэгэхээр цахилгааныг салгасан байсан төдийгүй эхний галыг бүрэн унтраагаад бүх хаалга үүдийг цоочилж цагдаагийн байгууллагад түлхүүрийг хүлээлгэж өгөөд явсан гэж байна. Ийм байхад хоёрдахь гал гарна гэдэг санаатайгаар гал тавьсан гэж ойлгогдохоор байх юм?
-Үүнийг бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтооно. Түүнээс биш хэн хэнрүүгээ шуурч, олны сэтгэл санааг үймүүлмээргүй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа нь хуулийнхаа журмын дагуу явагдах учраас үүнийг гарсаны талаар ярих хэрэгтэй байх.

-Мөн та бүхнийг түлхүүрээ цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчихөөд явсаны дараа гал гарахад “Нарантуул”-ын түрээслэгчид хоёрдахь галыг унтраах боломжтой байсан ч орж чадаагүй гэж зүйл яригдаж байна?
-Бид тэгж удаан хүлээлгэсэн зүйл байхгүй. Гал түймэр гарч байхыг хараад л дуудлага өгсөн байгаа. Анх дуудлага өгсөн хүн нь Анххуяг гэх харуул нь байсан.

-Танайхаас анх цахилгаанаас гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Үүнийг чухам ямар үндэслэлээр  хэлсэн бэ?

-Цахилгаанаас гэдгийг онцгой байдлын газраас нэг ч үг дурсаагүй.  Яагаад гэхээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Энэ үйл ажиллагаа бол нууцын зэрэглэлтэй байдаг учраас энэ дээр ямар нэг байдлаар дүгнэлт бол гараагүй. Хоёрдугаарт, “Нарантуул 2” дээр гарсан хэргийн талаар шинжээчийн дүгнэлт ч гараагүй байгаа . Шинжилгээ хийх материалууд нь цуглагдаад дөнгөж шинжээч дээр явж байхад шууд  тэрийг цахилгаанаас гарсан гэж хэлэхэд эрт байна.

-“Нарантуул 2”-ын удирдлагуудын хэлж буйгаар эхний галыг унтраасны дараа ийм хэмжээний хөөс, усаар галыг ингэж унтраалаа гэдэг нотлох бичгийг өгөх ёстой. Гэвч та нарыг өгөөгүй гэж байсан?
-Тэр бичгийг тэд нарт өгдөггүй юм. Гал түймэр унтраасан тухай актийг хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын нэмэлт зүйл болгож бид актаа гаргаж өгдөг. Гал түймэр гарсан тухай актийг нотлох баримт болгож бичиж өгөх ёстой. Учир нь энэ бол засгийн газрын тогтоолоор гаргасан бичиг баримт. Тиймээс бид шууд л акт гаргаж өгөх боломжгүй.

f878b5ee34ad5796bigТэгвэл энэ талаар ЦЕГ-аас ямар байр суурьтай байгааг хүргэж байна.


Ё.Лхагвасүрэн: Өчигдрөөс энэ худалдааны төв дээр гарсан цагдаагийн хамгаалалтыг буулгаж, гал гарсан заалыг битүүмжилж цоожилсон

- “Нарантуул 1” дээр гарсан галын дүгнэлтийг бараг сар гаруй ажиллаж гаргасан байж хоёрхон хоногийн дотор хоёр дахь галын дүгнэлтийг гаргалаа гэж удирдлагууд нь үзэж байна. Энэ дүгнэлт хаанаас үндэслэлтэй вэ?
- “Нарантуул 2” худалдааны төв дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид ажиллаж байна. Өчигдрөөс энэ худалдааны төв дээр гарсан цагдаагийн хамгаалалтыг буулгасан. Гал гарсан заалыг битүүмжилж цоожилсон. Нөгөө талынх нь заалыг “Нарантуул 2”-ын захиргаанд хүлээлгэж өгсөн байгаа. Цагдаагийн байгууллагаас явуулж буй мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусч байна. Тухайн иргэдийн хохирсон хохирлыг тогтоох, хэргийн учир шалтгааныг олох тал дээр ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хараахан гараагүй байна. Энэ дүгнэлт эцэслэн гараад ирэхээр цагдаагийн байгууллага эцсийн дүнгээ хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан хэлнэ.

-Хэргийн шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс гэж хэлсэн. Энэ дүгнэлтийг хаанаас гаргасан бэ?
-Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан гэсэн дүгнэлтийг “магадгүй” гэж хэлсэн. Үүнд шинжээчдийн байгууллагуудын нарийн шинжилгээний дүнг харж байж эцэслэн тогтоогдоно. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээчдийн  дүгнэлт, цагдаагийн байгууллага бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч хэргийн газарт үзлэг хийсэн. Ингээд ийм байх магадлалтай гэсэн эхний дүгнэлт гарсан. Гэхдээ яг нарийн дүгнэлт гараагүй.

-Одоогоор сэжигтнээр татсан хүн байгаа юу?
-Хэдэн хүн сэжигтнээр татсаныг хэлэх боломжгүй. Гэхдээ саатуулсан хүн байхгүй.
Snapshot_2013-11-19_091402
Snapshot_2013-11-19_091352
Snapshot_2013-11-19_091343
Snapshot_2013-11-19_091334

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК