зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАНАН болохыг мөрөөдөгсөд эрүүл мэндийн салбар руу нумаа нуугаад сумаа тавьжээ

2013-11-20
0
ЖИРГЭХ

600Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу дайрсан ортой, оргүй мэдээлэл хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдаж, орой болгон нас барсан хүний тухай цаг агаарын мэдээ мэт мэдээлж, эмнэлгийн ачаалал дийлдэхгүй болсон, ард түмэн чирэгдэж байна, өвчтөнүүд шалаар нэг хэвтэж байна гэж ард түмэнд хайр зарласан мэдээлэл тасралтгүй явж байгаа нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Эхэн үедээ хариуцсан салбар нь ч, мэргэжлийн ажилтнууд нь ч, иргэд ч анхааралтай хүлээн авч үнэхээр энэ салбарт засч залруулах ёстой олон асуудал хуримтлагдсан учраас ихээхэн нааштай хүлээн авч байх шиг байсан.

Царвангаар хоолойгоо зайлаарай, амьд цогцосноос донор авна шүү, том том аппарат гэхээс хэтрэхгүй мэдлэгтэй, хоноцын сэтгэлгээтэй олон сайд дарга нарын гараар орж, тэнхээ тамир нь өдрөөс өдөрт доройтож байсан энэ салбарыг нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэчнээн ч тал талаас нь балбаад нэгэнт оройтжээ. Өнгөрсөн хэдэн жилд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг ийм салбар байдгийг мартах шахам болж, сая сая төгрөгөөр хаалтын гэрээ гээчийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй үзэглэж, булхайгаа нууж, өөрийгээ магтуулахаас цаашгүй байсан улс төрчдийн, эрх барьж байсан улс төрийн намуудын хариуцлагагүй байдлаас болж энэ салбар эх захаа алдаж, элгээрээ хэвтсэн гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх.

Нэгэн цагт Эрүүл мэндийн сайд хийж явсан Академич П. Нямдаваа 2004 онд сайдын ажлаа хүлээлгэж өгөхдөө “60 хувь нь англи хэлтэй, 40 гаруй хувь нь эрдмийн зэрэгтэй, засгийн газартаа яамдуудаасаа ажлаараа 1-рт байгаа яамыг хүлээлгэж өглөө шүү” хэмээн товчхон үг хэлээд тамгаа хүлээлгэж өгсөн гэсэн домог шиг яриа энэ салбарынхны дотор яригддаг. Үүнээс харахад энэ салбар арай л ийм байгаагүй бололтой.

Тэгвэл хэн ийм болгочихов гэдэг асуултад хариу хэрэгтэй. Аль нам төрийн эрхийг барьж, хэн гэдэг сайд энэ салбарыг удирдаж явсан бэ гэдгээс хариулт эхэлнэ. Дадлагажигч эмч хэмээх далд бодлого хэрэгжүүлж өрхийн эмнэлгүүдийг өеөдүүлж, хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, 2003 онд 15 хувь байсан албан бус төлбөрийг 41 хувьд хүргэж ард түмнийг туйлдуулан ядууруулж, төрөх эмнэлэг барих нэрээр хэдэн арван тэрбумыг зарцуулсан атлаа 4-5 жил болоход нэг ч төрөхийг барьж дуусгалгүй, ард түмний татварын мөнгийг хэлхээтэй цемент болгон царцааж, гацаасан нь хэн билээ, чанартай, чанаргүй, хэрэгтэй, хэрэггүй  тоног төхөөрөмжийг өөрсдийн компаниар дамжуулан эмнэлгүүдэд шахаж эрх мэдлээ урвуулан ашиглаж улсыг хохироосон нь хэн билээ. Тендэрийн мөнгө цохиж, идэж уудаг нь илэрч, эрүүгийн хэрэгт холбогдсон нь хэн билээ. Хүн бүр мэднэ. 

Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэл хийж эхэлсэн. Олон ч но-той, ноцтой зүйлийг600 засч залруулах гэж оролдож, зүтгэж байна. Эхний үр дүн ч гарч эхэллээ. Тэр бүрт байнга хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөж, энэ салбар руу дайрч давшлах болсон. Хамгийн сонирхолтой нь эрүүл мэндийн салбар руу улс төрийн захиалгаар, тухайлбал, МАНАН-г дахин үүсгэж шанд нь сайдын суудалд залрахаар тохиролцсон бүлэглэлийн захиалгаар цуврал нэвтрүүлгүүд бэлтгэгдэж телевизүүдээр дамжуулан тарааж, нэвтрүүлж байсан нь илэрчээ.

Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байсан сэтгүүлч Ганбаатарын Чинзоригийг “Бусдын нэр хүндэд халдсан мэдээллийг удаа дараа эфирээр явуулсан” гэх үндэслэлээр ажлаас нь халжээ. Сэтгүүлч гэнэ алдаж захиалагч, санхүүжүүлэгчийнхээ нэрийг хэлж,  тус телевиз Эрүүл мэндийн сайдаас уучлалт гуйснаар хэрэг манджээ.

Яг үүнтэй адилхан сонин, сэтгүүл, сайтуудаар ийм төрлийн захиалгат мэдээллүүдийг түгээжээ. Тэгээд санал бичигчдийг хөлслөн авч эрүүл мэндийн салбар, эмч нар, сайд руу аль болох хар муу үгээр дайрч доромжилж, түүндээ захиалагчид нь баясаж, сэтгэл дотроо түүнийг үгүй хийж, устгасан мэтээр таашаал авч байсан сурагтай. Энэ бол мэдээллийн дайн. Тэд мэдээллийн дайнд яллаа гэж додигор байгаа байж магадгүй. Тэдний энэ улайрал муу ёрыг зөгнөж байна. Магадгүй нэг өдөр Зоригийн аллага шиг улс төрийн захиалгат аллага болохгүй гэх баталгаа алга болж байна. Ингэж улайрч байгаа хүмүүс юу ч хийхээс буцахгүй нь  тодорхой. 

Хамгийн сонирхолтой нь эрүүл мэндийн салбар руу, эмч нар руу, сайд руу дайрч доромжлох улс төрийн сэдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулагчид нь МАНАН болохыг мөрөөдөгсөд байгаа бөгөөд тэд нумаа нуугаад сумаа тавьсан ч бүх зүйл илэрч,  хэрэг бишдэж эхэллээ.

Амьд хүүхдүүдийг үхсэн гэж, аврагдах боломжгүй, хүнд гэмтлийн улмаас нас барсан хүний нэр ашиглаж, хүний үхлээр өөрсдийнхөө хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх гэж улайрч, бүр сүүлдээ нас барсан хүний сүнсийг хүртэл ашиглаж, худлаа зохиомол мэдээ тарааж энэ салбарын ажлыг харлуулаад байгаа ил гарч, нэрээ гаргахыг нууж байгаа, олонд нүүрээ барагчид, энэ ёс суртахуунгүй хүмүүс  нь улс төрчид байжээ. Үүнийг дагаад олон ч үйл явдлууд хөврөх бололтой.

Тэд яагаад үүнийг зохион байгуулах болов? МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрэмдэг, зэрэмдэг болгож, эх орноос нь эмчилгээ хийлгэх нэрээр дайжуулсан тэд “чоно борооноор” гэгчээр намыг нь эзэнгүйчилж энэ намыг сэргээн байгуулахад Н.Энхбаяртай эн тэнцүү зүтгэсэн Н.Удвалыг Н.Энхбаяр шиг болгох төлөвлөгөөндөө оржээ.   Тэгэхдээ энэ намыг байгуулахад зүтгэж байсан, одоогийн Бага чуулганы гишүүдийг бүгдийг нь чөлөөлж, шинээр МАХН-д элсээ ч үгүй, өмнө нь байгаагүй МАН-ын хүмүүсээр бага чуулганыг дүүргэж, энэ намын үнэт зүйлийг хадгалж явдаг лүмбэн пролетари нарыг нь бөөндөн зайлуулж дараагийнхаа улс төрийн тоглоомыг хийхээр зэхэж байгаа бололтой.

Үүнийг батлах мэт энэ долоо хоногийн Даваа гаригийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын жендерчин Оюунхорол гишүүн “Одоо нийгмийн сэтгэл зүй сайн бэлтгэгдэх шиг боллоо. Удвал сайдыг огцруулах асуудлыг манай бүлэг тавья” гэдэг санал тавьсан сурагтай. Оюунхорол гишүүн өөрийн намын хүүхнүүдээ намнаж дуусаад өрөөлийн намын хүүхнүүдийг намнах ажиллагаагаа МАХН-аас эхлэх гэж байгаа бололтой.

Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэдэг шиг шил шилээ даран өрнөж байгаа мэдээллийн дайны учир нь олдож, учиг нь тайлагдах нь энэ.

Энэ гэмт үйлдлийг илрүүлэх хуулийн баг ажиллаж захиалагч, санхүүжүүлэгч, зохион байгуулагчдын багийг хуулж олон нийтэд ил тод болгох өдөр ойртож байгаа гэнэ. Аливаа юмны тун нь, хэмжээ нь хэтрэхээрээ сайн үр дагавар авчирдаггүй гэдгийн жишээ ч энэ удаа давтагдлаа. Олонд боорлуулж байгаа хүнээ өмөөрдөг монгол сэтгэхүй энэ удаа ч давтагдаж байна. Иргэд, эрүүл мэндийн салбарынхан юмны учрыг олж, хужрыг тунгааж эхэллээ. МАХН-ын хууччуул ч босож байгаа сурагтай.

С.Будан

Эх сурвалж: www.aravt.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tunga (103.26.194.138)
    Harin tiin, ene bol uls torjuulsen medee. Ard tumen eruul mend ni saijraad, yamarch dutagdalgui boloogui, buur gaaraad baigaa ini unen sh dee. Udval ooroo l iim hudal medeeg taraaj baigaa baih. Hun ch ugee helj bolohgui uls torjuuleed baidag bolo yu, odoo chin.
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (114.198.190.228)
    Энэ чинь оорээ улс торжуулсэн мдээлэл байна. Эруул мэндийн салбар доройтохын цаана доройтсон. Удвал авгай дээгуур улсторжиж сэвэлзэхээс оорийг хийгээгуй шуудээ
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 17 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 17 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 17 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 17 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК