Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай холбоотой уран бүтээлчдийн ирүүлсэн гомдолыг хэлэлцэхээр боллоо. МҮОНТ-ийн 150 гаруй уран бүтээлч захирал Ч.Даваабаярыгаа огцрохыг шаардан энэ сарын 18-нд Үндэсний зөвлөлдөө бичиг хүргүүлсэн. Энэхүү өргөх бичигтээ тэд ажлын тав хоногийн дотор хариу өгөхийг шаардсан учраас өнөөдөр Үндэсний зөвлөл ийн хуралдахаар болжээ.




















































