
Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалтын дарга асан Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглах замаар 17 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж буй билээ. Түүнийг их хэмжээний мөнгө авлигад авсан, татварыг нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хорьж шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэгт Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн аав, хүү, эхнэр нууц амрагийнх нь данснаас их хэмжээний мөнгө илэрснийг хууль хяналтынхан баримтаар тогтоосон гэдэг. Тэгвэл саяхан энэ хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШХҮ/ Эдийн засгийн хоёр шинжилгээчийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)