
Урт удаан хугацаанд намын өмчлөлд ашиглагдсаар ирсэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахын тулд шүүхийн шатанд хэргийг хэлэлцсээр байгаа билээ.Шүүхээс Лениний музейн барилгыг ССАЖЯ-ны яаманд өгөх шийдвэр гарсан ч МАН санал нийлэхгүй хяналтын шатны шүүхэд дахин давж заалдсан. Харин шүүх хурал яг хэдийн болох нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад өнөөдөр болох хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн юм. Өнөөдрийн Ленины музейн шүүх хуралд илтгэгч шүүгчээр Д.Тунгалаг оролцож байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)