
БЗД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт согтуу жолооч хурд хэтрүүлснээс ноцтой осол гаргасан байна. Тодруулбал "Toyota RAV-4" маркийн автомашинаар хурд хэтрүүлж, эсрэг урсгалаар ирж явсан "Verna" маркийн автомашины хамар дээгүүр гарч осолджээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/