Найман настай хүүг барьцаалсан ноцтой хэрэг гарчээ. Өнгөрсөн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах 83 дугаар сургуулийн орчимд гуравдугаар ангийн сурагч найман настай хүүг барьцаалсан байна.Хэргийг хүүгийн ээж О-той хамтран амьдарч байсан 42 настай эрэгтэй П нь үйлдсэн аж. Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн түргэн шуурхай ажиллаж иргэн П-г үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































