
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын болон өөрийнхөө биед гэмтэл учруулах тохиодол их гарах болжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 27 настай эрэгтэй Э нь гэртээ
согтуурсан үедээ өөрийгөө хутгалж гэмтээсэн байна. Хэргийг цагдаагийн
байгууллагынхан шалгаж байгаа аж. Тиймээс архи согтууруулах ундааг
хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/