
Монголын хамгийн том групп компаниудын нэгд тооцогддог “Бодь” групп болон “Голомт” банкыг хувь эзэмшигч нар нь хувааж авсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээллийг “Бодь” группт хувь эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн М.Зоригт баталлаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувьд бизнесийн ажид төдийлөн оролцдоггүй гэдгээ тодотгоод хувь нийлүүлэгчид асуудлаа тэглэж, хөрөнгөө хувааж авсан нь үнэн гэдгийг хэлсэн байна. УИХ-ын гишүүн Л.Болд “Бодь” группыг авсан бол М.Зоригт, Д.Баясгалан нэр “Голомт” банкыг хуваан эзэмшихээр болсон юм.
Сэтгэгдэл (4)