
Сүүлийн үед танхайн сэдэлтэй үйлдэгддэг хэргүүд ихээр гарах болсоныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ГССҮТ-д бусдад зодуулж гэмтсэн хүн ирлээ гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгахад Хан-Уул дүүргийн 11-р хороо ХААИС-ийн байранд суух 52 настай эрэгтэй Ч-г Баянзүрх дүүргийн 25-р хороонд оршин суух 29 настай эрэгтэй Ж гэгч нь үл ялих зүйлээр шалтаглан толгойд нь цохиж танхайрсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо “Парк хаус”-д согтуу хүн хутга бариад дайраад байна гэсэн мэдээллээр шалгахад уг байрны 20 настай Н гэгчийг мэсний зүйлээр гэмтээсэн байсныг тогтоожээ. Эл хэргийг хамтран амьдрагч эрэгтэй Э гэгч нь үйлдсэн болохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.