
Баянгол дүүргийн гуравдугаар хороо ТҮЦ-ний худалдагч М гэгчээс тамхины тусгай зөвшөөрөл авч өгнө гэж 25 мянган төгрөг залилсан аж. Тэгвэл эл залилагч нь удаа дараа энэ хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тодруулбал энэ оны 10 сарын 27-нд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо “Эрхболд” гэгч ТҮЦ-ний нөхөр Б-гээс тамхины тусгай зөвшөөрөл авч өгнө хэмээж 65 мянган төгрөг залилсан байна. Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо “Тэнгис” кино театрын хажуугийн ТҮЦ-ний худалдагч Д гэгчээс мөн тамхины тусгай зөвшөөрөл авч өгнө хэмээж 105 төгрөг тус тус залилсан аж. Эл хэргийг С.Ууганбаатар гэгч үйлдсэн болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/