
Өвлийн улирал эхлэхээр иргэдийн малгай, ороолтыг булаах зэргээр эд зүйлээр нь хохироох хэргүүд гардаг. Тэгвэл хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн булааж зугтах хэргүүд ч бүртгэгдээд эхэлжээ. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо “Баян-Уул” хүнсний дэлгүүрээс автомашинтай бүлэг этгээд хүнсний бараа авч зугтсан хэрэг гарсан байна. Хэргийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй М гэгч нь бусадтай бүлэглэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг булааж зугтаасныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/