
Баянгол дүүргийн есдүгээр хороо Горкийн гэх газар хүн нас барссан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Ингэхэд 35 настай эрэгтэй Э гэгч нь цээжиндээ мэсний шархтай нас барсан хэргийг шалгаж байна. Одоогоор сэжигтнийг нь саатуулаад байгаа аж. Тодруулбал, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух 30 настай эрэгтэй С, 36 настай эмэгтэй А нарыг сэжиглэн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/