Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо “Элба” электрон барааны дэлгүүрийн үүдэнд үл таних хүн намайг зодоод байна гэсэн дуудлагаар очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй М гэгчийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.Мөн үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо ”Голомт” банкны есдүгээр салбар дээр хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүн байна гэсэн мэдээллээр шалгахад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суух 27 настай эрэгтэй З гэгч нь хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн байсныг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































