зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ариунтуяа: Шүүх, хяналтынхан хариуцлагагүйгээс болж нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан

2013-11-25
0
ЖИРГЭХ

 index   Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар албаныхан болоод төрийн бус байгууллагууд өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалалтын газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн эрхлэгч Т.Ариунтуяатай гэр бүлийн хүчирхийллийн талаар яриа өрнүүллээ.

-Манай улсад  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд нэлээд хэдэн жил болж байна. Үр дүн нь харагдах юм уу?
-Манайд энэ хууль хэрэгжиж эхлээд есөн жил болж байна. Гэвч иргэд энэ хуулийн хамгаалалтыг авч чадахгүй, амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Гэр бүлийн хүрээнд ойр дотныхоо хүний амь насыг хөнөөх, гэр бүлээр нь хүйс тэмтрэх, хүүхдийг зовоон тарчлаах зэрэг хүнд ноцтой гэмт хэргүүд онц хэрцгий аргаар үйлдэгдэх болсон.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүийн тоо баримт, судалгааны дүн байдаг уу?
-Монгол улсын хэмжээнд 2008-2012 оны эхний 7 сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.  Гэвч энэ тоо гэр бүлийн хүчирхийллийн үнэн бодит дүр төрхийг харуулж чадахгүй. Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй холбоотой.  Нөгөө талаас бид нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байна. 

-Хохирогч хамгаалуулж чадахгүйн улмаас дахин хохирох тохиолдол гардаг уу?

-2012 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр 22 настай хохирогч Г  нөхөртөө 12 удаа хутгалуулан амиа алдсан. Г нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу оршин сууж байсан хороондоо болон цагдаагийн байгууллагад хандахад туслаагүй гэсэн. Эцэст нь нөхөртөө эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар удаа дараа шүүхэд хандсан боловч шүүгч “нотлох баримтгүй” гэдэг шалтгаанаар түүнд хамгаалалт тогтоохоос татгалзсан байна. Талийгаач Г-ийн нөхөр 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, гурван настай хүү нь өнчирч үлдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргээс хойш дөрвөн сарын дараа талийгаач Г-ийн ээж сэтгэлийн хямралын улмаас нас барсан байна. Зөвхөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдэж, ил гарсан нь энэ болохоос цаана нь илрээгүй олон хэрэг нуугдаж байгаа.  Гэсэн хэдий ч хүчирхийлэл үйлдэгч хөнгөн ял шийтгэл хүлээх, эсвэл ямар ч хариуцлага хүлээхгүй ял завших байдал үргэлжилсээр байна.

- Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 оны УИХ-ын хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй байна. Мөн Хүүхдийг гэр бүлийн хүрээнд зодож шийтгэхийг хуулиар хориглох, цагдаагийн байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулж ажиллуулах талаар мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа биелүүлэхийг засгийн  газраас шаардах, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ, хамгаалах байрны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг шаардах, хохирогчийг хамгаалахаар гаргасан шүүхийн шийдвэрүүдийг биелэгддэг болгохын тулд хуулийн үр дүнтэй механизмыг бий болгох зэрэг алхмуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.23.51.3)
    aimshigtai yumaa
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Ger (85.176.9.99)
    Ger bvliin huuliig oorchilvel yasan yum be???? Aimaar yum aa
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (93.50.159.207)
    Энэ золигын хоёр гарыг сүхээр тас цавчиж хаяах юмсан
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.194.104)
    Цагдаагийн тусгай алба гэр бүлийн ба хүүхдийн сэрэг хүчирхийлэл дээр ажилладаг болох хэрэгтэй Үнэхээр сэтгэл өвдөм явдлууд их гарч байна
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 4 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 17 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 59 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 59 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 59 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 59 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК