
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шархадны эцэст “Хюндэ” автомашины жолооч Д гэгч нь явган зорчигч Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны оршин суугч 34 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Улмаар хэргийг шалгахад явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 25-р хороо “Олимп” хотхоны замд “Хюнда верна” маркийн авто машины жолооч явган зорчигч 49 настай эрэгтэй Ж гэгчийг мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)