Согтуурсан үедээ хүүхэд зодож танхайрчээ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Ардын эрхийн автобусны буудлын хажууд
бусдад зодууллаа гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад
СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух 17 настай эрэгтэй Э-г Баянгол дүүргийн
нэгдүгээр хороонд оршин суух 23 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ үл ялих
зүйлээр зодож танхайрсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс
шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/