
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна .