
Өвөр Монголын 22 иргэнийг хар тамхи үйлдвэрлэсэн, худалдаалсан хэргээр баривчилсан талаар орон нутгийн цагдаагийн газраас өчигдөр мэдэгджээ. Өвөр Монголын Ордос хотын цагдаа нар 10-р сарын 20-ны өдөр иргэн Ян их хэмжээний кофейн, бензоатын натри машиндаа авч явсан нь илрүүлсэн байна. Тэр шөнөдөө Янд дээрх бодисуудыг зарсан Хао гэгчийг баривчилжээ. Түүний хар тамхи үйлдвэрлэдэг лаборатороос хар тамхи үйлдвэрлэхэд хэрэглэдэг төрөл бүрийн түүхий бодис нийт хоёр тонныг илрүүлсэн байна. Энэ хэрэгт 20 гаруй хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд ахиад ийм төрлийн нэг тонн бодис нуун дарагдуулсан байх магадлалтай гэж үзэн байцааж байгааг globaltimes.cn сайт мэдээллээ.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)