
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа маргааш буюу 2013 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийнэ.
Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.