
Зөвлөлт Орос улсаас нэг талаас Монголыг хамгаалалтын бамбай, сонирхлын газар нутаг болгох, дэлхий даяар халдаан экспортлох гэсэн хувьсгал нь бүтэхээ байхаар ядуу жижиг оронд ч атугай туршилтаа явуулах, нөгөө талаас Хятадын нэг хэсэг болохыг зөвшөөрөх хоёр нүүрт тоглоом тоглож байлаа. Улаан цэргээ гаргахыг хүссэн Д.Сүхбаатар хамрын ханиад төдийхнөөр нас барж, Д.Бодоо нарын 14 хүнийг ардын засгаа устгах гэсэн хэмээх жүжиг дэглэн хороож, 1924 онд Бүгд найрамдах улс болох ёстой жил Богд гэгээн “өөд болох” шаардлагын дагуу жанч халав.
Мэдээний үргэлжлэл