УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах дөнгөж сая мэдээлэл хийлээ. Н.Номтойбаяр болон "Мунзуй" хочит Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад
шилжүүлсэн билээ. Тэгвэл прокуророос шалгаж үзээд мөрдөн байцаалтыг дутуу явуулсан хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хэргийг сануулбал өнгөрсөн есдүгээр сарын
25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 36
настай эрэгтэй Б цагдаагийн байгууллагад “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
намайг хутгаллаа” гэсэн мэдээллийг өгч, гомдол гаргасан билээ. Улмаар
Н.Номтойбаяр гишүүн "Мунзуй" Г.Нямдоржид гомдол гаргаснаар энэ хэрэг
эхэлсэн юм.



















































Сэтгэгдэл (2)