Бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг бодит хүмүүсийн түүхээс сэдэвлэн гаргадаг. Тэгвэл Шрек хэмээх аварга том биетэй, ногоон баатрын дүрийг Маурет Тиллет хэмээх хүний дүрийг дууриалган бүтээжээ. Тэрээр 1903 онд төрсөн бөгөөд 14 орны хэлээр ярьдаг, шатрын аварга, бөх хүн байв. Маурет хуулийн сургууль төгссөн боловч жүжиглэх сонирхолтой байжээ. Харамсалтай нь, Маурет 20 нас хүрмэгцээ нүүр, ам, хөл гар нь томордог ховор төрлийн өвчин тусч, хуульчийн мэргэжлээр ажиллах боломжгүй болжээ. Гэвч тэрээр энэ байдалтай дасан зохицож, бууж өгөхийг хүссэнгүй бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Тасралтгүй хөдөлмөрийнхөө үр дүнд Маурет Тиллет 1940-өөд оны эхэн үед хамгийн алдартай бөх болон хувирсан юм. Түүгээр ч зогсохгүй, хэвлэлүүдийн нүүрэнд гарч, хэд хэдэн кинонд амжилттай тоглож байв. Тэр 1953 онд 50-хан насандаа өвчний улмаас өөд болжээ. Гэсэн хэдий ч богинохон хугацаанд амжилтанд хүрчээ. Тэр бодит амьдрал дээр Шрек киноны баатар шиг сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг.












Сэтгэгдэл (1)