Өчигдөр Дорноговь аймагт зам тээврийн маш ноцтой осол гарчээ. Тодруулбал тус аймгийн Даланжаргалан сумаас хойш долоон км-т Улаанбаатар хотын харьяат “Мицубиши дион” маркын автомашин онхолдож, 35 настай эмэгтэй Ц, 28 настай эмэгтэй Б, 5 настай эрэгтэй Х нар нас барсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол аваар гарч Ховд аймгийн харьяат Том оврын автомашин жолоодож явсан 23 настай залуу онхолдож нас барсан байна.
Сүүлийн үед халтиргаа гулгаа ихссэнтэй холбоотой зам тээврийн осол хөдөө орон нутгийн замд ихээр гарах болсоныг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд хурд хэтрүүлж явахгүй байх, гэрлээ шижлүүлж анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)