
Налайх дүүргийн долдугаар хороонд 25 настай залуу таван давхрын тагтан дээрээс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, "Шинэ Налайх хотхон"-ын баригдаж байгаа барилгын таван давхраас 25 настай залуу өндрөөс унаж нас баржээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Уг нь арваннэгдүгээр сар гарсаны дараа барилгууд гаднах засварын ажлаа зогсоох ёстой байдаг. Гэвч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлуулаагүйгээс үүдэлтэй осол аваарууд одоо ч гарсаар байна.
Д.Ундрах /24tsag.mn/