
"Саусгоби сэндс" компанийн гүйцэтгэх захирал асан Девид Бартель нарын тодорхой албан тушаалтнуудыг хээл хахууль өгсөн, мөнгө угаасан гэх хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байсан. Тэднийг Ашигт малтмалын газрын дарга асан Батхуяг нартай хуйвалдан цуцлагдсан лиценз сэргээсэн гэх хэрэгт буруутгаж АТГ шалгаж байсан билээ. Хэрэг шалгах явцын дунд мөнгө угаасан гэх баримтын дагуу УМБГ-т шилжүүлсэн юм. Гэтэл "Саусгоби сэндс" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Девид Бартель мөрдөн байцаалтын явцад ор сураггүй алга болжээ. Ийм шалтгаанаар хэргийг бүхэлд нь түдгэлзүүлсэн гэнэ. Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахын тулд экс захирал Девид Бартелийг хайж олох шаардлагатай гэж хуулийнхан хэлж байна.