Өнөөдөр Энхтайвны гүүрний доор гал гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын холбогдох албан тушаалтнаас асууж тодруулахад, "Өнөөдөр 13 цаг 43 минутанд Энхтайвны гүүрний доор гал гарч байна гэсэн дуудлагыг 101 дугаарын утсанд ирүүлснээр нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасаг очиход гүүрний доор дулааны шугамын дулаалгын хөөсөнцөр шатаж байсан байна. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж галыг 13 цаг 58 минутанд бүрэн унтрааж ажиллалаа. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэв.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)