
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 4, аврах ажиллагааны 1 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжны тос борлуулах цэгт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4х2,5 метрийн хэмжээтэй тос тосолгооны ТҮЦ-ийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Хан Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн,
Чингэлтэй
дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагыг 18:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1
дүгээр тасгийг гаргахад 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг
шатаж байсныг унтрааж, 10 сая төгрөгийн өмч хөрөнгийн гал түймрийн
аюулаас авран хамгааллаа.
Д.Ундрах /24tsag.mn/