
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд үерийн шуудуунд машин онхолдож хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах, шуурхай салбарын тасгийг очиход "Ниссан санни" загварын суудлын автомашин унаж жолооч 49 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар хэргийг дүүргийн замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)