
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын “1111” төвд 820 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирүүлсэн байна. Эдгээр дотроос Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн материал шийдэгдэхгүй удаж байна гэсэн шүүмжлэл их иржээ.
Үүний хариуд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас дүүргүүдийн ачаалал их байгаа учир 7-р сараас хойш бүртгүүлсэн хүмүүсийн материалыг Цагдаагийн ерөнхий газарт хянуулж байгаа. Хянагдаж дууссаны дараа баталгаажилтын хуудас бичигдэнэ хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл (1)