
Алт бол дэлхийн зах зээл дээр хэзээ ч үнэ цэнээ алдахгүй метал. Тиймээс алтны худалдааг ил болгож, тооцох нь зөв. Гэхдээ алт олборлогчид бүх алтаа Монголбанкинд тушаана гэсэн үгний цаана алтны таван хувийн татварыг хоёр дахин бууруулж 2,5 болгох заалт оруулах гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Хамгийн гол нь энэ хуулийг батлуулахаар “Оюутолгой”-гоос том лобби явуулж эхэлсэн гэх мэдээлэл. Анх ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэхээр зарлаж, чуулганаар оруулахдаа нууцаар хэлэлцэж байгаа нь энэ таамгыг улам лавшруулсаар. Гишүүд ч “таван хувийн татварыг 2,5 болгох нь зөв” гэж тоть шиг давтсаар байна.
Ирэх жилээс Оюутолгойн үйлдвэрлэл эхэлнэ. Хэрэв татварын таван хувийг 2,5 болгож чадвал 1800 тонн алтны

Удаан дуншиж буй энэ хуулийн төслийг Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар зэрэг МАН-ын гишүүд эсэргүүцэж, Оюутолгойн асуудлыг хөндөж байсан ч сүүлийн үед таг чиг. Намын бүлгүүд ч, чуулганаар ч тэр нууцаар хэлэлцэж байгаа тул чухам ямар асуудал дээр гацаж, ийнхүү удаад байгаа шалтгааныг таамаглах хүн цөөнгүй байна. Энэ хуулийн төслийг эхний ээлжинд таван жилийн хугацаатай байхаар ярьж байгаа. Тэгвэл энэ хугацаанд Оюутолгой болон бусад компаниуд бүх хүчин чадлаараа ажиллаж, аль болох их алт олборлохоор зэхэж эхлээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл бараг л Оюутолгойд зориулсан, Оюутолгой л хамгийн их ашиг хүртэхээр энэ хуулийг батлуулахын тулд маш том лобби, хэлэлцээр явагдаж байгаа тухай мэдээлэл Төрийн ордонд “тэнэж” байгаа юм.
Сэтгэгдэл (10)