Нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт осгож нас барах тохиолдлууд гарсаар байна. Өчигдөр л гэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 42 настай эрэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож нас барсан байна. Мөн Төваймгийн Батсүмбэр сумын төвд Сэлэнгэ аймгийн харьяат 29 настай эмэгтэй хүн осгосны улмаас нас баржээ. Тиймээс иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харгалзах хүнгүйгээр явахгүй байж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































