
Дорноговь аймгийн Хулгар гэх газар тус аймгийн харьяат 33 настай У гэгч нь мотоциклоос унаж нас баржээ. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас зүүн тийш 20 км-т Хүрэн гол багийн Өндөртолгой гэх газар тус сумын харьяат 40 настай эрэгтэй М гэгч нь мотоциклоос унаж нас барсан байна. Хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/