
ШУТИС-ийн хоёрдугаар байрны урд энгийн хувцастай хүн цагдаагийн нэр бариад хүнээс мөнгө аваад байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгажээ. Шалгахад Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух 33 настай И гэгч нь цагдаагийн нэр барьж Т нарын дөрвөн иргэнээс 46 мянган төгрөг залилсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/