
Баянгол дүүргийн наймдугаар хороо 10-р байрны гадна автомашины урд шилийг хагалсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Улмаар дуудлагын дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух 36 настай иргэн Б-гийн “Тоёото прусс” маркийн авто машины урд салхины шилийг Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух 33 настай Б гэгч нь автомашинаа согтуугаар барих гэлээ хэмээн машиных нь цонхыг хагалжээ. Хэдий хүний машины цонхыг санаатайгаар хагалсан ч согтуугаар машин жолоодохоос сэргийлж чадсан нь сайшаалтай юм. Хэрэв согтуугаар машин жолоодсон бол үүнээс ил хор хөнөөл, сөрөг үр дагавар гарах байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/