
Сонгинохайран дүүргийн 17-р хороо 31-р байрны гадаа байсан автомашинуудын цонхыг хүн хагалаад байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар дуудлагын дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд оршин суух 27 настай эрэгтэй И-гийн “Тоёото Кровн”, мөн тус хороонд оршин суух 41 настай эрэгтэй Ч-гийн “Хюнда Соната” машины хаалга талыг СХД-ийн долдугаар хороонд оршин суух У гэгч согтуурсан үедээ эвдэж гэмтээсэн хэргийг таслан зогсоож шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/