
Өчигдөр Баянгол дүүргийн 18-р хороо 43-р байрны хоёрдугаар орцны жижүүрийн зодоод, дээрэмдсэн байна гэсэн дуудлага өгчээ. Ингээд цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг байранд жижүүр хийдэг 43 настай эмэгтэй С гэгчийн зодож 10 мянган төгрөг, гар утсыг нь дээрэмдсэн байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн 27-р хороонд оршин суух 23 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг нь илрүүлж Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
24tsag.mn