Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо ХУИС-ын өргөтгөлийн барилга дээрээс чулуу унаж машины шил хагалчихлаа гэсэн дуудлага өгчээ. Ингээд шалгахад Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух эмэгтэй Т гэгчийн “Ланд круйзер” маркийн автомашины урд салхины шилийн хагалсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо барилга дээрээс юм унаж машин сэвтүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд шалгахад “МТЖ” компанийн баригдаж буй барилгаас плита унаж тус хороонд оршин суух 44 настай эрэгтэй А-гийн эзэмшлийн “Ниссан” маркийн автомашины салхины шил хагарсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































