
Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд согтуурсан үедээ Г гэгч нь хутга хэрэглэн бага насны хүүхэд С-ийг хүчиндэхийг завдсан гэх хэргийн шүүх хурал энэ сарын 3-ний өдөр болжээ. Тэгвэл 119 дугаартай шийтгэх тогтоолоор Г-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт буруутай гэж үзэн нэг жил хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)