
Увс, Хяргас нуурын хотгор болон нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага
зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Төв болон
говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд
12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын
болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23
градус, Булган-уул, Арвагар хээр орчмоор болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр 1-6 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус
хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 8-10 градус хүйтэн байна.