
09:00 цагт “Баруун бүсийн аймгуудын Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн уулзалт” Чингис зочид буудлын 2 давхарт болно. Уулзалтад Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн мэргэжлийн сургалтын төвийн төлөөллүүд оролцох аж.
10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно.
11.00 цагт “Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд болно.
12.30 цагт СГЗ Г.Акимын хээрийн судалгаа, чулууны бичээс судлах ажлын тайлан “Чулуун судар – Соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.