зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын зодооны хэргүүд

2013-12-12
0
ЖИРГЭХ
Төрд өндөр албан тушаал хашдаг хийгээд төрийн албанд ажилладаг эрхмүүд ажилтнаа дарамталж, биед нь халддаг жишиг манай улсад  тогтсон нь нууц биш. Энэ онд л гэхэд цөөнгүй ийм хэрэг  гарсаныг бид багцлан хүргэж байна.
    Төрд өндөр албан тушаал хашдаг хийгээд төрийн албанд ажилладаг эрхмүүд ажилтнаа дарамталж, биед нь халддаг жишиг манай улсад  тогтсон нь нууц биш. Энэ онд л гэхэд цөөнгүй ийм хэрэг  гарсаныг бид багцлан хүргэж байна.

31092БШУ-ын дэд сайд Б.Ургамалцэцэг  газрын даргаа зодож бөөн шуугиан дэгдээж байсан
БШУ-ын дэд сайд Б.Ургамалцэцэг  Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтран яамныхаа газрын дарга руу аягатай цай цацаж, гэмтэл учруулсан байдаг. Тодруулбал, дэд сайд Б.Ургамалцэцэг нь зодооны үеэр яамныхаа газрын даргаар ажиллаж буй Л-ын гарыг барьж хорьсон төдийгүй түүний нүүр рүү халуувтар цай цацсан. Зодооны улмаас хохирогч Л-ын үүдэн хоёр шүд унаж, элэг болон дотор эрхтэнд доргилт, гэмтэл үүссэн байна. Эл хэргийн хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч тухайн үед олноос нууцалсан юм. Маргаан юунаас үүдсэн нь тодорхойгүй ч “Алтангадасыг та нар яаж ч чадахгүй” гэх зэргээр дайрсан гэж эх сурвалжууд хэлсэн байдаг. Харин зодуулсан Л-ийн хувьд Ардчилсан намын гишүүн бөгөөд МоАХ фракцид харьяалагддаг нэгэн аж. Түүнчлэн, Б.Ургамалцэцэг хүн зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсаар энэ хэрэг намжсан юм.

a3da8cc498d2782coriginalНийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр ажилтнаа зодож халагдаж байв
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсаныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тодруулбал, 10 сарын 5 нд Олон улсын багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож, нийслэлийн Боловсролын газар 1000 багшийн аялал зохион байгуулжээ. Ингээд нийслэлийн Боловсролын хамт олон Цэцээ гүний ойролцоох амралтын газар очиж амарч архи ууцгаан нэлээд халамцсан байдаг. Тус өдөр хохирогч Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга  Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудаагүй учир архи хундагалж өг” гэжээ. Архиндаа халуурсан Х.Батбаяр ийнхүү олон юм яриж байгаад  Г.Амарсанаа руу 0,75 литрийн архины шил шидсэн нь толгойг нь хагалж, хүндээр гэмтээсэн байна. Хэмжээгээ мэдэхгүй ууж согтуураад  ажилтнаа үг хэлээр доромжлон гэмтээсэн   Х.Батбаяр гэм буруутай үйлдлийнхээ төлөө  ийнхүү ажлаасаа  халагдсан юм.

indexГадаад харилцааны яамныхан хоорондоо зодолдож нэгнээ гэмтээжээ
Хамгийн сүүлд л гэхэд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд дарга О.Золбаяр мэргэжилтнээ зодож, гэмтээсэн байгаа. Тодруулбал,  Тэрээр Дотоод аудит хяналтын газрын ажилтан н.Басбишийг зодсон байна. Тэдний хоорондын маргалдаан “Вива” ресторанд энэ сарын 6-нд болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Золбаяр тус ресторанд нэг ажилтанаа ажлаа өгөхийг шаардаж асуудал гаргасан байна. Харин түүний энэ үйлдэлд нь дургүйцлээ илэрхийлсэн н.Басбишийг зодож, хамрыг нь хугалж, хөмсгийг нь сэтэлсэн гэв. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Дэд дарга О.Золбаяр нь туслахын суудлаас дэд даргын суудалд шилжсэн сүйхээтэй нэгэн юм. Тэрбээр ГХЯ-ны сайд Л.Болдын туслахаар ажиллаж байсан билээ.  Харин Басбиш нь одоогоор өвчтэй тул ажилдаа явахгүй байгаа бөгөөд шүүх шинжилгээний байгууллага гэмтлийн зэргийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм.

IMG_49861_500x500ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ажилтнаа хавирган тус газар нь гурван ч удаа цохиж,
танхайрч байжээ

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ТӨХ-нд олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халж, тушаалыг нь  үл зөвшөөрсөн нэгэн ажилтан нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны төлөө ажлын байрандаа зодож, танхайрсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэвч Д.Цогтбаатар өөрөө энэ асуудалд тайлбар өгсөнөөр тухайн үедээ бас л намжсан. Тэрбээр "Би ажилтантайгаа маргалдаж, муудалцсан нь үнэн. Гэхдээ зодоогүй" гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэвч даргын балмад үйлдэл камерийн бичлэгт бий бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд нотлох баримт болгон өгсөн гэдгийн эх сурвалж мэдээлсэн юм.

d1446073683a36d9bigБагш нь шавиа удаа дараа зодсон хэрэг ч гарч байв
Түүнчлэн өнгөрсөн онд Г.Энх-Амгалан гэх багш шавиа зодож байсан хэрэг олныг цочирдуулсан. Тодруулбал, Г.Энх-Амгалан нь 2010 оны 11-12 дугаар саруудад ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолттой байх үедээ бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан 13 настай жүжигчин О-г таяг төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн дух руу нь цохиж танхайрсан гэмт хэргийг үйлджээ.
    Мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Владивосток хотод, 2010 оны 12 дугаар сарын 18-наас 2011 оны нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Хабаровск хотод, 2011 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 26 хүртэлх хугацаанд Красноярск хотод бэлтгэл болон тоглолт дээр алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан О-г удаа дараа шанаадах, алгадах, үснээс нь зулгааж хана мөргүүлэх, гуя болон чихнээс нь зулгааж, чимхэх, элэгдэх зэргээр байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн байна.
    Үүгээр зогсохгүй 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Хабаровск хотод байхдаа алдаа гаргалаа хэмээн загнаж, хохирогчийн Моторолло маркийн 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана руу шидэж, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан байна. Улмаар энэ багш  3.6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

Энэ мэт төрийн албаныхны ёс бус үйлдэл зарим хүмүүсийн биед нь гэмтэл учруулж байгаад иргэд ихэд шүүмжлэлтэй байгаа юм. Зөвхөн олонд ил гарсан нь л ийм байхад далд маягийн дарангуйлал, гэмт хэрэг хэчнээн ч үйлдэгдэж байгаа нь ойлгомжтой юм.
Ер нь төрийн албаныхны авлига, хүнд суртлаас болж ард иргэд маш ихээр хохирч үлддэг. Гэтэл албан тушаал доогуур ажилчиндаа хүч хэрэглэж байна гэдэг байж боломгүй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Сда (202.21.113.22)
    Сда юм аа. Дан хүчирхийлэл, хэрүүл уруул, болж бүтэхгүй явдлууд. Монголчууд бид ер нь ийм эргүү юм уу? Эргүү бол эргүүгээ мэдээд, засахыг хичээе.
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • aaaa (202.131.232.150)
    Тиймээ дутуу байна. Мэдэгдсэн нь энэ бх олон түмэнд мэдэгдээгүй их байгаа. Мөн төрийн тусгай албанд ч ийм зодоон зөндөө бий дээ.
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    Дутуу байнаа, өөр олон зодоон бий. Ийм л төрийн, төрлийн албан хаагчидтай болчоод байна даа.
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • oldoh (202.179.20.241)
    URGAMALTSETSEG ZAVAAN AVGAI
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.190)
    Хуулийн дагуу шоронд нь явуулаачээ.
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.32)
    urgamaltsetseg yanaa onigoo. ichih bulchirhaigui ni saihan yum daa
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    ene muusainuud zodloo geed yadiin
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    ГИХАЭГын дарга ПҮРЭВДОРЖИЙН онгоц саатуулж байгаад нисэхийн ажилтныг зодсон хэрэг яасан бэ?хамгийн том хамгийн ноцтой хэрэг шүү дээ.
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • tseb (182.160.9.32)
    yaana daa ene humuus olno tumnees sanaa n zowdoggui yum bhda.
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    haha zodoonch tahianuud
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.169.54.20)
    za zodoldood baij dee
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    9 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    10 цаг 3 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    10 цаг 47 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    10 цаг 57 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    12 цаг 31 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    12 цаг 32 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    13 цаг 27 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    13 цаг 27 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    14 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    14 цаг 34 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    14 цаг 50 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    15 цаг 0 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    16 цаг 12 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    16 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    16 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    16 цаг 47 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    17 цаг 1 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    17 цаг 23 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК