Долоон иргэн суулгаж явсан “А-жет” компанийн онгоц салхинд цохиулсны улмаас ослын буулт хийж шуугиан тарьж байсан. Азаар хүмүүс бэртэж гэмтээгүй ч тухайн компанийн нисгэгч, ИНЕГ-ын хоёр албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.Тэгвэл “А-жет” компанийн онгоц дахин ослын буулт хийжээ. Тодруулбал, Иргэний агаарын тээврийн “А-Жет лимитед” компанийн Говьсүмбэр аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “ЕС-145” маркийн нисдэг тэрэг өчигдөр ослын буулт хийжээ. Онгоцонд багийн хоёр гишүүнээс гадна таван хүн зорчиж явсан хэмээн зарим эх сурвалж хэлж байна. Ослын буултыг 14.00 цагийн үед Чойроос хойш ойролцоогоор 40 км-т буужээ. Чухам ямар учраас буулт хийсэн нь тодорхойгүй байгаа ч нисдэг тэрэгнийх нь хөдөлгүүрийн даралт унасан гэх мэдээлэл байгаа юм.
Дашрамд хэлэхэд, энэ компанийг С.Баярынх гэж зарим эх сурвалжууд ярьж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (8)