
Иргэний агаарын тээврийн “А-Жет лимитед” компанийн Говьсүмбэр аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “ЕС-145” маркийн нисдэг тэрэг өчигдөр ослын буулт хийжээ. Онгоцонд багийн хоёр гишүүнээс гадна таван хүн зорчиж явсан хэмээн зарим эх сурвалж хэлж байна. Ослын буултыг 14.00 цагийн үед Чойроос хойш ойролцоогоор 40 км-т буужээ. Чухам ямар учраас буулт хийсэн нь тодорхойгүй байгаа ч нисдэг тэрэгнийх нь хөдөлгүүрийн даралт унасан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус онгоцны массын даралт унасан учир шалтгааныг нь тодруулахаар нислэгээ зогсоосон аж. Нисэх багийнхан онгоцондоо үзлэг хийж, даралт унасан
шалтгааныг магадлахаар буусан тухайгаа Улаанбаатар руу мэдээлж, Зам
тээврийн яамны харьяа Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах
албаны мэргэжилтнүүд очиж газар дээр нь үзлэг хийжээ. Шалгалтаар онгоцны
шатахууны савны жийргэвч резинийг солих шаардлагатай нь тогтоогдсон тул
нислэгийг завсарлуулсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)