
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурлын тов гарсан байна. Тэднийг нөгөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүхээр болжээ. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 264.2-т зааснаар буруутган шүүх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)